Япон улс ОХУ-ын хоёр, Беларусийн нэг банкны хөрөнгийг царцаахаа мэдэгдлээ

Япон улс ОХУ-ын хоёр, Беларусийн нэг банкны хөрөнгийг царцаахаа мэдэгдлээ

Японы Гадаад хэргийн яам Оросын хоёр, Беларусийн нэг банкны хөрөнгийг царцаахаар болсон талаар мэдээллээ.

Хамгийн сүүлд тус улс өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж, Ерөнхий сайд М.Мишустин тэргүүтэй 130 гаруй хүний ​​хөрөнгийг битүүмжилсэн. Үүнд Оросын найман иргэн, зүүн Украин дахь өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын 133 иргэн багтсан юм.

Үүнээс өмнө тус улс Оросын ерөнхийлөгч В.Путин болон түүний гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг битүүмжилсэн. Харин ОХУ хариу арга хэмжээ болгож, Японы Ерөнхий сайд Фумио Кишида зэрэг Японы албаны хүмүүсийг өөрийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон юм.

Эх сурвалж: Aljazeera