БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Узбекистанд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс Узбекистанд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ

Узбекистаны Хөдөө аж ахуйн дэд сайд Алишер Тураев, Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжин нар энэ сарын 3-ны өдөр хамтран ажиллах хэлэлцээ хийсэн талаар Узбекистаны Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Хоёр орны хоорондох бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт өнөөг хүртэл зөвхөн газрын тээврээр дамжиж ирсэн бөгөөд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх шинэ коридор бий болгохын тулд захиалгат нислэг хийх боломж бүрдүүлж байгааг дурдсан байна.  Мөн Монгол Улс Узбекистантай хэд хэдэн асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгааг онцолжээ. Энэ хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд Засгийн газар хоорондын комисс байгуулах тохиролцоонд хүрч, анхны хуралдааныг энэ оны сүүлийн хагаст хийхээр болсон байна. Мөн хэлэлцээний үеэр:

  • Узбекистанаас Монгол Улсад нийлүүлэх хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх(Узбекистан улс жил бүр 80 гаруй төрлийн 20 орчим сая тонн шинэ болон боловсруулсан жимс, хүнсний ногоог дэлхийн зуу шахам оронд илгээдэг байна),
  • Монголоос Узбекистан руу мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлт хийх, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх,
  • Хоёр улс хоорондын худалдааны харилцааг нэмэгдүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг бүрдүүлэх тухай,
  • Шинжлэх ухааны чиглэлд туршлага солилцон хамтран ажиллах,
  • Узбекистаны тал цэцэрлэгжүүлэлт, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх туршлагаасаа Монголтой хуваалцах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж уншина уу.