Хуурамч хаягуудынхаа мэдээллийг Илон Маскт өгөхгүй бол, “Twitter”-ийг худалдан авахаас татгалзаж магадгүй гэжээ

Хуурамч хаягуудынхаа мэдээллийг Илон Маскт өгөхгүй бол, “Twitter”-ийг худалдан авахаас татгалзаж магадгүй гэжээ

Илон Маск “Twitter” компанийг хуурамч хаягуудынхаа талаарх мэдээллийг өөрт нь өгөхөөс татгалзаж байна хэмээн буруутгаад, тус олон нийтийн сүлжээг 44 тэрбум ам.долларт худалдан авах төлөвлөгөөнөөсөө ухарч магадгүй гэжээ.

Тодруулбал, түүний өмгөөлөгч өчигдөр /2022.06.06/ “Twitter”-т хаягласан захидалдаа, “И.Маск тавдугаар сарын 9-нөөс хойш буюу компанийг худалдан авах хүсэлт гаргаснаасаа хойш сар орчмын турш дээр дурдсан мэдээллийг авахыг удаа дараа хүсжээ. Ингэснээр “Twitter”-ийн 229 сая хэрэглэгчийн хэчнээн нь хуурамч болохыг мэдэх боломж бүрдэнэ” гэжээ. Харин “Twitter”-ийн гүйцэтгэх захирал , “Twitter” хэрэглэгчдийнхээ 5 хүрэхгүй хувийг хуурамч гэж тооцоолсоор ирсэн гэжээ. Мөн И.Маскийн захидалтай холбогдуулан ямар нэгэн мэдээллийг “Twitter”-ийнхэн өгөөгүй бөгөөд ханш 5 хувиар унажээ.

Эх сурвалж: CNN