"Мариупольд амиа алдсан Украины 210 цэргийн цогцсыг эх оронд нь авчирсан" гэж мэдэгджээ

"Мариупольд амиа алдсан Украины 210 цэргийн цогцсыг эх оронд нь авчирсан" гэж мэдэгджээ

Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр, “мягмар гараг /2022.06.07/-ийн байдлаар Украины 210 цэргийн цогцсыг эх оронд нь авчирсан” гэжээ. Тодруулбал, Украинд буцаж ирсэн цогцосуудын ихэнх нь Азовсталь үйлдвэрт Оросын армид бүслэгдээд байсан Украины цэргүүдийнх байжээ. 

Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн нэрийн өмнөөс “Зохицуулах штаб” нь Оросын болон Оросын дэмжлэгтэй хүчний хамгаалалтад байгаа 2500 орчим цэргийн цогцсыг буцааж авахаар ажиллаж байгаа аж. Тэдний мэдэгдэлд, “Амиа алдсан бүх цэргүүд Украины хяналтад байгаа нутаг дэвсгэрт буцаж ирэх ёстой. Эдгээр баатруудыг эцсийн замд нь хүндэтгэлтэйгээр үдэх ёстой. Украины бүх хамгаалагчдыг эх оронд нь авчрах ажил үргэлжилж байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN