Брэд Питт усан үзмийн талбайг Оросын олигархад худалдсан хэргээр Анжелина Жолиг шүүхэд өгчээ

Брэд Питт усан үзмийн талбайг Оросын олигархад худалдсан хэргээр Анжелина Жолиг шүүхэд өгчээ

Нэрт жүжигчин Брэд Питт хуучин эхнэр болох Анжелина Жолиг шүүхэд өгснөө мэдэгдлээ. Тодруулбал, Анжелина Жоли хамтран эзэмшдэг байсан усан үзмийн талбайг Брэдтэй зөвшилцөлгүйгээр Оросын олигархад худалдсан гэх хэргээр шүүхэд өгч байгаа аж.

Тус усан үзмийн талбай нь Францад байрладаг бөгөөд 2008 онд Брэд, Анжелина нар 25 сая еврогоор худалдан авч байжээ. Хосууд тухайн үед нэг нэгийнхээ зөвшөөрөлгүйгээр талбайгаа зарахгүй байхаар тохиролцож байсан аж. 

Гэвч Анжелина Жоли Оросын олигарх Юрий Шефлерийн хяналтад байдаг Люксембургт төвтэй архи үйлдвэрлэгчид зарсан байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд Анжелина Жолиг “худалдаагаар дамжуулан Питтэд хохирол учруулахыг оролдсон” гэж үзжээ. Анжелина Жоли шүүхэд дуудагдсантай холбоотой одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.  

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө