АНУ, БНСУ-ууд Хойд Солонгосын дээгүүр 20 сөнөөгч онгоц нисгэжээ

АНУ, БНСУ-ууд Хойд Солонгосын дээгүүр 20 сөнөөгч онгоц нисгэжээ

Саяхан хийсэн пуужингийн туршилтын хариуд Өмнөд Солонгос, АНУ-ууд мягмар гараг/2022.06.07/-т Хойд Солонгосын баруун эрэг дээгүүр 20 сөнөөгч онгоц нисгэлээ. Өмнөд Солонгос F-35A, F-15K, FK-16, харин АНУ F-16 сөнөөгч онгоцуудаа хөөргөсөн байна.

 Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам “Манай улс болон АНУ агаарын цэргийн хүчний хамтарсан нислэг хийн, хамгаалалтын чадавхи, байр сууриа нотоллоо. Бид Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад хурдан бөгөөд оновчтой цохилт өгөх чадвартай гэдгээ харууллаа” гэжээ.

Хойд Солонгос улс удахгүй цөмийн зэвсгийн шинэ туршилт гүйцэтгэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Дээрх ажиллагаанууд нь үүнээс сэргийлэх зорилготой Өмнөд Солонгос, АНУ-ын талаас авсан хариу арга хэмжээнүүд аж.

Тавдугаар сарын 10-ны өдөр албан тушаалаа хүлээн авсан Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сок Ёол Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын эсрэг хатуу байр суурь баримтлах төлөвтэй байна. Тэрбээр даваа гарагт Өмнө Солонгосын дурсгалын өдрийн тохиолдуулан үг хэлэхдээ “Хойд Солосын өдөөн хатгалгын эсрэг хатуу хариу арга хэмжээ авахаа амласан юм.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө