ВИДЕО: "Гэгээн муза"-ын тайз дээр Засгийн газрын бодлого ярьж, уур амьсгал эвдсэн н.Сэргэлэн даргыг МУГЖ Г.Равдан зэмлэжээ

ВИДЕО: "Гэгээн муза"-ын тайз дээр Засгийн газрын бодлого ярьж, уур амьсгал эвдсэн н.Сэргэлэн даргыг МУГЖ Г.Равдан зэмлэжээ

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг "Гэгээн Муза" олон улсын театрын наадам 16 дахь удаагаа өчигдөр /2022.06.12/ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. 

Харин урлаг, уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулдаг тус наадмын тайз дээр гарсан төрийн албаны н.Сэргэлэн гэх дарга “Засгийн газрын дахин сэргэлтийн бодлого”-ын талаар ярьсан нь "Гэгээн Муза" ёслолын уур амьсгалыг эвдэж, зарим уран бүтээлчдэд таалагдаагүй бололтой. Учир нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Равдан энэ талаар хэлсэн үгэндээ, “Өнөөдөр энэ тайзны гол эзэд нь уран бүтээлчид байх ёстой тэрнээс сайд нар, ерөнхий сайд биш шүү! арай л хэтэрч байна! Яамныхан та нар наад ажлаа албан өрөөндөө очиж хий” хэмээн зэмлэжээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө