Оросын уулчин Эверестийн оргилд Украины далбааг мандуулжээ

Оросын уулчин Эверестийн оргилд Украины далбааг мандуулжээ

Оросын уулчин, блогчин бүсгүй Екатерина Липка Эверестийн оргилд Украины төрийн далбааг намируулж, эх орныхоо түрэмгийллийн эсрэг байр сууриа илэрхийлжээ.

Түүний зургийг өчигдөр Украины Элчин сайд асан Александр Шерба твиттер хуудастаа “Оросын уулчин Екатерина Липка Эверестийг байлдан дагуулж, Путины дайныг эсэргүүцэж, Украины төрийн далбааг мандуулав” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. 

Уулчин бүсгүй өнгөрсөн гуравдугаар сард есөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг дэмжиж “Навальныйг чөлөөл” гэсэн бичиг барьж, ууланд авахуулсан зургаа нийтэлж байжээ.

Эх сурвалж: Aljazeera