Их Британийн армийн хуучин цэрэг Украинд тулалдаж байгаад амь үрэгджээ

Их Британийн армийн хуучин цэрэг Украинд тулалдаж байгаад амь үрэгджээ

Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн албанаас, “Украинд тулалдаж байгаад амь үрэгдсэн Британийн армийн хуучин цэргийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байгаа” талаар мэдэгджээ. Учир нь түүнийг нас барсныг ар гэрийнхэн нь бямба гараг /2022.06.11/-т мэдэгдсэн байна.

Энэ талаар түүний эцэг Д.Гэтли "Өчигдөр бид хүү Жорданыг Украины Северодонецк хотод буудуулж нас барсан гэх аймшигт мэдээг хүлээн авлаа” хэмээгээд хүүгээ 3 дугаар сард Их Британийн армийг орхиж "бусад улсад цэргийн карьераа үргэлжлүүлж байсан” гэж нэмж хэлжээ. Мөн тэрээр, “Тэр ажилдаа дуртай байсан бөгөөд бид түүгээрээ маш их бахархаж байна” гэжээ. 

Эх сурвалж: CNN