Украины ерөнхий командлагч байлдааны талбарын талаарх мэдээлэл хийжээ

Украины ерөнхий командлагч байлдааны талбарын талаарх мэдээлэл хийжээ

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч н.Залужный АНУ-ын ерөнхий командлагчдаа хэлэхдээ, Орос улс гол хүчин чармайлтаа тус улсын зүүн хэсэгт орших Луганск мужийн хойд хэсэгт төвлөрүүлж байна гэжээ.

Тэрээр, “Орос улс их бууг ихээр ашиглаж байгаа боловч Украин тэнд байр сууриа хадгалсаар байна” гэжээ. Харин Луганск дахь Северодонецк хотын нөхцөл байдлыг “төвөгтэй" гэж тодорхойлж, дайсан тэнд долоон батальоны тактикийн бүлгийг байрлуулсан ч, бид дайсныг зогсоож чадсан. Мөн Украины хойд болон зүүн хойд хэсэгт Оросын арми "Харьковын орон сууцны хорооллыг дахин буудаж эхэлсэн нь биднээс зохих арга хэмжээ авахыг шаардаж байна" гэжээ. н.Залужный хэлэхдээ, 2,450 км фронт байгаа бөгөөд үүнээс 1,105 км нь "идэвхтэй байлдааны ажиллагаа" явуулж байна гэжээ.

Учир нь Украины зүүн хэсгийн Луганск муж мөргөлдөөний голомтод байгаа бөгөөд газар нутгийн ихэнх хэсэг нь Оросын мэдэлд аль хэдийн орсон гэж байгаа юм. 

Эх сурвалж: CNN