Монголд зохион байгуулж буй Олон улсын балетийн уралдаанд 200 гаруй уран бүтээлч оролцож  байна

Монголд зохион байгуулж буй Олон улсын балетийн уралдаанд 200 гаруй уран бүтээлч оролцож байна

Монголын Балетын хөгжлийн сангаас олон улсын балетын хоёрдугаар уралдаан энэ сарын 13-15 нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болж байгаа мэдээллээ.

Энэ удаагийн тэмцээнд цахимаар болон биечлэн 200 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн байна. Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд 10 гаруй улсын 20 гаруй мэргэжилтэн ажиллах аж. Уг тэмцээнийг Монголын балетын урлагийг үндэслэгч, төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Д.Жамъяандагвын дурсгалд зориулж байгааг зохион байгуулагчид нь хурлын үеэр онцоллоо. Хуваарь ёсоор зургадугаар сарын 15-ны өдөр финалын ёслол болох юм байна.

Сонирхуулахад, Монголын олон улсын балетын анхдугаар тэмцээн 2018 онд болсон бөгөөд 70 гаруй оролцогчтой байжээ. 

Ц.Хүслэн