ХАРЬЦУУЛАЛТ: БНСУ-аас Хөвсгөл нуур үзэх хоёр талын тийз багтсан, зургаан өдрийн аялал 5,5 сая төгрөгийн өртөгтэй байдаг аж

ХАРЬЦУУЛАЛТ: БНСУ-аас Хөвсгөл нуур үзэх хоёр талын тийз багтсан, зургаан өдрийн аялал 5,5 сая төгрөгийн өртөгтэй байдаг аж

Бид Монголоос гадаадын аль нэг орон руу аялахдаа хөтөч компаниар дамжуулан, хөтөлбөрийн дагуу үнэ, хөлсөө төлөн явах тохиолдол түгээмэл байдаг. Тэгвэл гадаадын иргэд Монголд аялах үнэ, тариф ямар байдгийг энэ удаагийн нийтлэлээрээ уншигч танд сонирхуулж байна.

-БНСУ: 2 ТАЛЫН НИСЛЭГИЙН ТИЙЗ БАГТСАН АЯЛАЛ 1,9 САЯ-2,2 САЯ ВОНИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

БНСУ-аас жилд хэдэн мянган жуулчин Монголд ирдэг. Тэгвэл тус улсаас Монгол руу олон хоногоор аялах өртөг хэд байдаг бол. Бид тус улсын 2-3 аяллын компанийн үнийг судалж үзэхэд:

Тэрэлжийн байгалийн цогцолбор газар орчмын аялал 4 шөнө 5 өдрийн аялал:

  • Аялагчийн тоо: дээд тал нь 5
  • Үйлчилгээ: Олон улсын нислэгийн тийз, очоод байрлах газар, тээврийн зардал, хөтөл, хоол, зураг авч өгөх үйлчилгээ
  • Үнэ: том хүн-1,980,000 вон(4,8 сая төгрөг), хүүхэд- 1,840,000 вон(4,4 сая төгрөг)

2022.06.14-ний өдрийн үнэ

Монголын мини-элсэн цөл үзэх 4 шөнө 5 өдрийн аялал:

  • Хөтөлбөр: Сөүл-Улаанбаатар-Элсэн тасархай-Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газар
  • Аялагчийн дээд тоо: 4
  • Үйлчилгээ: Олон улсын нислэгийн тийз, тээврийн хэрэгсэл, хөтөч, хоол, байрлах газар
  • Үнэ: том хүн-1,770,000 вон(4.2 сая төгрөг), хүүхэд-1,620,000 вон(3.9 сая төгрөг)

Сөүл-Монгол-Хөвсгөл нуур үзэх 6 өдөр 5 шөнийн аялал:

  • Аялалгчийн дтоо: дээд тал нь 2-3
  • Үйлчилгээ: Олон улсын болон Монголын дотоодын нислэгийн хоёр талын тийз, тээврийн хэрэгсэл, хөтөч, хоол, байр(Монголын нөхцөл байдлаас шалтгаалан дотоотын нислэг явахгүй байж болно)
  • Үнэ: Том хүн-2,270,000-2,090,000 вон (5.5 сая төгрөг), хүүхэд 2,100,000 вон(5.1 сая төгрөг)

Тэгвэл хоёр талын нислэгийн билетийн үнэ багтаагүй, аялалын өртөг ямар байгааг сонирхуулъя.

Монгол наадам үзэх 11 өдрийн аялал

  • Хөтөлбөр: Наадам үзэх- Хурдан морины уралдаан-Дундговь аймаг,Бага газрын чулуу-Цагаан суварга- Говь гурван сайхан-Онгийн аялал-Хархорин хот үзэх-Морин аялал
  • Үйлчилгээ: Гэр зусланд найман хоног байрлах, тээврийн хэрэгсэл, англи хэлтэй хөтөч, наадам үзэх тасалбар, унах морь, тэмээ, хоол, онгоцны буудалд хүргэж өгөх
  • Үнэ: Хоёр хүн-2070 ам.доллар(хүн тус бүр)-(6.4 сая төгрөг)
  • Гурван хүн-1770 ам.доллар(5.5 сая төгрөг)
  • Дөрвөн хүн-1770 ам.доллар
  • Бүлгийн аялал-1620 ам.доллар(5-аас дээш хүн тус бүрд 300 доллар нэмж төлнө)

Монголын Хөвсгөл далайн 10 өдрийн аялал

  • Хөтөлбөр: Улаанбаатар-Амарбаясгалант хийд-Булган,Урантогоо галт уул-Хөвсгөл нуур-Морин аялал-Цаа харах-Тэрхийн цагаан, Хорго тогоо-Цэнхэрийн халуун рашаан-Элсэн тасархай-Улаанбаатар хотод shopping хийх
  • Үйлчилгээ: Гэр зусланд 7 хоног байрлах, Нүүдэлчин гэр бүлд нэг өдрийг өнгөрөөх, тээврийн хэрэгсэл, музей, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэх төлбөр, англи хэлтэй хөтөч, аяллын хөтөлбөрт заасан хоол
  • Үнэ: Хоёр хүн-2000 ам.доллар(хүн тус бүр)-(6.2 сая төгрөг)
  • Гурван хүн-1620 ам.доллар (5 сая төгрөг)
  • Дөрвөн хүн-1395 ам.доллар(4.3 сая төгрөг)