BTS хамтлаг уран бүтээлээсээ түр завсарлага авч буйгаа мэдэгдсэний дараа компанийнх нь хувьцаа огцом унав

BTS хамтлаг уран бүтээлээсээ түр завсарлага авч буйгаа мэдэгдсэний дараа компанийнх нь хувьцаа огцом унав

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн гишүүд уран бүтээлээсээ түр завсарлага авч буйгаа өчигдөр/2022.06.14/ мэдэгдсэн. Гишүүд энэ хугацаанд тус тусын “соло” уран бүтээл дээр ажиллах болсон аж.

Тэгвэл тэдний мэдэгдлийн дараа “HYBE” компанийн хувьцаа 27.5 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд воноор буурчээ. Тодруулбал, мягмар гарагт 193,000 воноор хаагдсан HYBE-ийн хувьцаа лхагва гарагт 168,000 вон болсон байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс хамтлагийн үйл ажиллагаа тасалдахаар болсонд ихээхэн санаа зовж эхэлсэн аж.

Дэлхий даяар алдар нэрээ цуурайтуулж чадсан BTS хамтлагийн гишүүд 10 жилийн турш уран бүтээлээ тасралтгүй туурвисан. Гэвч ийнхүү завсарлага авч буйгаа гэнэт мэдэгдсэн нь фенүүдийг нь гонсойлгоод байна.

Эх сурвалж: Billboard