Украинд 1 тэрбум долларын зэвсгийн тусламж үзүүлэхээ Жо Байден мэдэгдлээ

Украинд 1 тэрбум долларын зэвсгийн тусламж үзүүлэхээ Жо Байден мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр/2022.05.15/ Украины ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярих үеэрээ 1 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Тусламжид их буу, эрэг орчмын хамгаалалтын зэвсэг, дэвшилтэт пуужингийн системд ашиглах сум зэрэг багтсан байна. Жо Байден Украины зүүн хэсэгт ширүүн тулалдаан үргэлжилж байгаа учраас Киевт тусламж үзүүлж байна гэсэн байна.

Харин В.Зеленский “АНУ манай батлан хамгаалах яаманд 1 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Тэдний дэмжлэгт талархаж байна. Энэ тусламж Донбассын зүүн бүсийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм” гэжээ.

АНУ-ын Конгресс Украинд 40 гаруй тэрбум ам.долларын тусламж үзүүлэх багцыг баталсан. Гэвч тус улс хүнд зэвсэгий тусламж үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь техникийн хувьд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартай холын тусгалтай зэвсэг нь дайныг өдөөж болзошгүй хэмээн болгоомжилж буй юм.

Эх сурвалж: Aljazeera