Европын гурван орны удирдагч Оросын халдлагад өртсөн Ирпин хотод очжээ

Европын гурван орны удирдагч Оросын халдлагад өртсөн Ирпин хотод очжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд М.Драги нар Украинд айлчилж байна.

Тэд айлчлалынхаа хүрээнд яг одоо Оросын цэргүүдийн халдлагад өртсөн Киевийн ойролцоох Ирпин хотод айлчилж байгаа талаар CNN агентлаг мэдээллээ. Киевийн босгон дээр байдаг Ирпин хотыг өнгөрсөн гуравдугаар сард Оросын цэргүүд эзлэн авсан байдаг. Хотын гол гүүрнүүд дэлбэрэлтийн улмаас нурж, орон сууцны барилгууд балгас болсон бөгөөд Украинчууд сэргээн босгохоор ажиллаж байгаа аж. Ирпин хотоос 290 энгийн иргэний цогцос олдсон байдаг.

Эх сурвалж: CNN