“Киевийг 12 цагийн дотор эзлэх” төлөвлөгөөний талаар бичсэн Оросын нууц баримт, материалыг олсон гэв

“Киевийг 12 цагийн дотор эзлэх” төлөвлөгөөний талаар бичсэн Оросын нууц баримт, материалыг олсон гэв

Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников “Оросын тал 2-р сарын 24-ний өдөр довтолгооноос хойш 12 цагийн дотор Киевийг эзэлж авах төлөвлөгөөтэй байсан” гэж Брюссельд тусгай ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тодруулбал, халдлагын үеэр амиа алдсан Оросын өндөр цолтой цэргийн офицерын талаарх нууц баримт бичгийг Украины тал олсон байна. Уг бичигт Оросууд Киевийн төвд 12 цагийн дотор очихоор төлөвлөсөн байсан талаар өгүүлсэн байсан аж.  

Олексий Резников “Оросоод довтолсноос 72 цагийн дотор манай засгийн газрыг нийслэлээсээ зугтана гэж гэнэн төсөөлж байсан. Ний нуугүй хэлэхэд манай бусад түнш орнууд ч гэнэн байсан. Тэд бидэнд Оросууд танайх руу халдах гэж байна. Та нарт ердөө 72 цаг л байна гэж хэлж, бидэнд зэвсэг өгөөгүй. Харин гуравдугаар сарын сүүлээр Киевийг чөлөөлсний дараа барууны түншүүд бидэнд хүнд зэвсэг нийлүүлж эхэлсэн” гэжээ.

Эх сурвалж: CNN