Жонни Депп хамтрагчийнхаа биед халдсан хэргээр шүүхэд дуудагджээ

Жонни Депп хамтрагчийнхаа биед халдсан хэргээр шүүхэд дуудагджээ

Холливүүдийн цуутай хосын зургаан долоо хоног орчим хугацаанд үргэлжилсэн шүүх хурал энэ сарын 1-нд өндөрлөж, жүжигчин Жонни Депп ялалт байгуулсан. АНУ-ын Виржиниа мужийн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Эмбер Херд $15 саяар Деппийн нэр хүндэд учруулсан хохирлыг барагдуулахаар болсон юм.

Гэвч Жонни Депп дахин шүүхэд дуудагджээ. Тодруулбал, түүнийг  2017 онд хийгдсэн "City of Lies" киноны зураг авалтын үеэр хамтран тоглогч Грегг Брүүкстэй маргалдаж, хоёр удаа цохисон хэргээр шүүхэд дуудсан байна.

Грегг Брүүкс Депп өөрт нь халдахдаа согтуу байсан гэж гомдолдоо дурдсан төдийгүй 6 оронтой тоо бүхий мөнгө нэхэмжилжээ. Шүүх хурал ирэх долдугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд энэ удаад ч гэсэн Камилле Васкиз нэрт жүжигчнийг өмгөөлөх аж.

Өмнөх шүүх хуралд Эмбер Хердийг ялж чадсан 37 настай Васкиз өмгөөллийн арга барил, хурц шийдэмгий хэв маягаараа алдаршиж, олон дэмжигчтэй болсон юм.

Эх сурвалж: People