Оросын энхийн хэлэлцээний саналыг Украины тал “дэлхийг хуурах гэсэн оролдлого” гэж үзэв

Оросын энхийн хэлэлцээний саналыг Украины тал “дэлхийг хуурах гэсэн оролдлого” гэж үзэв

ОХУ-ын эрх баригчид энэ долоо хоногт Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк үүнийг “дэлхийг хуурах гэсэн оролдлого” гэж үзэж буйгаа хэлжээ.

Мөн тэрбээр “Орос улс Украины ар тал руу хутгалахаар төлөвлөж байгаа ч яриа, хэлэлцээ хийхэд бэлэн байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсэж байна. Киев хэлэлцээ хийх нь гарцаагүй. Гэвч зөв цагийг хүлээж байна” гэжээ.

Эх сурвалж: Aljazeera




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө