ОХУ-ын Тува, Халимаг, Буриадын бөхчүүд улсын наадамд барилдах хүсэлтээ ирүүлжээ

ОХУ-ын Тува, Халимаг, Буриадын бөхчүүд улсын наадамд барилдах хүсэлтээ ирүүлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл монгол туургатны бөхчүүд улсын наадамд зодоглох боломжтой эсэхийг тодрууллаа.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Өмнөх хуульд гадны бөх, бусад аймаг, сумын бөхийг барилдахыг хориглоно гэсэн хаалт хязгаар байгаагүй. Улсын иргэншлээс хамаарч үндэсний бөхөөр барилдуулахгүй гэсэн ялгаварлан гадуурхалтын заалт байхгүй. Одоогийн байдлаар ОХУ-ын Тува, Халимаг, Буриадын бөхчүүд улсын баяр наадамд барилдах хүсэлтээ Бөхийн холбоонд ирүүлээд байна. Бид баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулж, барилдах боломжийг нь хангах чиглэлээр ажиллаж байна" гэв.