Борис Жонсон Киевт гэнэтийн айлчлал хийж, Украины цэргүүдийг сургах хөтөлбөр зарлаж буйгаа мэдэгдлээ

Борис Жонсон Киевт гэнэтийн айлчлал хийж, Украины цэргүүдийг сургах хөтөлбөр зарлаж буйгаа мэдэгдлээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр/2022.06.17/ Украинд гэнэтийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзжээ. Энэ үеэр тэр Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа үргэлжлүүлэхээ амлаж, орчин үеийн зэвсэг техник эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр шинээр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. Хэрэв В.Зеленский саналыг хүлээн авбал 120 хоног тутамд 10,000 Украин цэргийг гадаадад сургаж, бэлтгэх  аж.

Борис Жонсон Уэйкфилд дахь нөхөн сонгуулийн өмнө Донкастер хотод болох бага хуралд оролцож, үг хэлэх ёстой байсан ч цуцалж, тийнхүү Киевт очсон байна. Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес “Ерөнхий сайдын Киевт хийсэн айлчлал маш чухал учраас хуралд оролцож чадаагүйг нь хүмүүс ойлгоно гэж найдаж байна” гэсэн бол зарим эрх баригч Жонсоны гэнэтийн айлчлалыг шүүмжилсэн байна. Тухайлбал, сөрөг хүчний төлөөлөгч Анри Мурисон “Борис сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд болон бүс нутгийн хүмүүстэй харилцах боломжоо алдлаа. Би түүний айлчлалын ач холбогдлыг ойлгож байна. Гэвч Борис Жонсон өөр өдрүүдэд явж болох л байсан” гэжээ.

ОХУ Украин руу халдан довтолсноос хойш Борис Жонсон хоёр дахь удаагаа Киевт айлчлан В.Зеленскийтэй уулзаж байна. Энэ удаагийн уулзалтын үеэр тэрбээр “Сүүлийн айлчлалаас хойш Украины хатуужил, тууштай байдал, тэсвэр хатуужил урьд өмнөхөөсөө илүү няцашгүй болсон байна. Та бүхний энэ байдал Путины хоосон амбицаас удаан үргэлжлэх болно гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. 

Эх сурвалж: BBC