Чита хотын иргэн Новосибирскээс Монгол хүртэл унадаг дугуйгаар аялахаар замдаа гарчээ

Чита хотын иргэн Новосибирскээс Монгол хүртэл унадаг дугуйгаар аялахаар замдаа гарчээ

ОХУ-ын Чита хотын иргэн цагдаагийн хошууч Базар Даширинчинов Новосибирскээс Монгол хүрэх унадаг дугуйн аяллаа эхлүүлжээ. Тэрбээр Чита хотод 16 жил амьдарсан бөгөөд үүнээс 14 жил ОХУ-ын Дотоод хэргийн яаманд алба хаасан байна. Улмаар өнгөрсөн оны 11-р сард тэтгэвэрт гарч, холын замд аялалд гарахаар төлөвлөж эхэлсэн байна.

Базар Даширинчинов аяллынхаа талаар “Би 2020 оноос Монгол руу дугуйгаар аялах тухай бодож эхэлсэн. Үүний бэлтгэл болгон Чита-Байгаль нуурын чиглэлд анхны дугуйн аяллаа хийж байлаа. Одоо би Чуйскийн замаар явж байна. Монголд очихыг тэсэн яван хүлээж байна” гэжээ. Тэрбээр нурууны булчингийн хатангиршилтай охинд эмчилгээний хандивын мөнгө цуглуулах зорилгоор аяллаа эхлүүлжээ. Мөн эрүүл амьдралын хэв маяг, спортоор хичээллэхийн ач холбогдлыг хүмүүст үлгэрлэхийг хүссэн гэсэн байна.

Эх сурвалж: Чита




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө