Украин наймдугаар сарын сүүлээр Оростой энхийн хэлэлцээгээ сэргээхээр төлөвлөж байна гэв

Украин наймдугаар сарын сүүлээр Оростой энхийн хэлэлцээгээ сэргээхээр төлөвлөж байна гэв

ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Украинтай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк үүнийг “дэлхийг хуурах гэсэн оролдлого” гэж үзэж “Киев хэлэлцээ хийх нь гарцаагүй. Гэвч зөв цагийг хүлээж байна” гэсэн юм.

Тэгвэл Киевийн хэлэлцээрийн ахлах төлөөлөгч Дэвид Арахамиа АНУ-ын “Voice of America” хэвлэлд өгсөн ярилцлагадаа наймдугаар сарын сүүлч гэхэд Украин Оростой энхийн хэлэлцээгээ сэргээхээр төлөвлөж байгаа талаар хэлжээ. Мөн үүнээс өмнө Украины тал сөрөг довтолгоо хийхээр бэлдэж байгаа талаар ярьсан байна.

Эх сурвалж: Aljazeera