ОХУ Северодонецкийг бүрэн эзлэхийн тулд нөөц цэргүүдээ илгээж эхэлсэн гэв

ОХУ Северодонецкийг бүрэн эзлэхийн тулд нөөц цэргүүдээ илгээж эхэлсэн гэв

ОХУ Северодонецк руу олон тооны нөөц цэргээ илгээж эхэлсэн талаар Луганск мужийн амбан захирагч Сергей Хайдай мэдээлжээ. Тэрбээр үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа “Орос улс зүүн хэсгийн хотыг бүрэн хяналтдаа авахын тулд байлдаан үргэлжилж буй бусад бүсээс Северодонецк руу олон тооны нөөц цэргээ илгээж байна” гэжээ.

Сар гаруй үргэлжилсэн ширүүн тулалдааны дараа Оросын зэвсэгт хүчин Северодонецкийн ихэнх хэсгийг хяналтдаа аваад байгаа талаар Их Британийн Батлан хамгаалахын яам хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байв. Мөн Украины Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хэдэн зуун энгийн иргэдийн хамт тус хотын аж үйлдвэрийн бүс дэх Азотын химийн үйлдвэрийн газар доорх бункерт хоргодож байгаа талаар барууны хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө