ОХУ-Украины талууд олзлогдсон тав, таван иргэнээ харилцан солилцсон гэж мэдэгдэв

ОХУ-Украины талууд олзлогдсон тав, таван иргэнээ харилцан солилцсон гэж мэдэгдэв

Украины Батлан хамгаалахын тагнуулын газар ОХУ-тай тав, таван хүнээ харилцан солилцсон гэж мэдэгдлээ. Украины талаас таван энгийн иргэнээ буцаан авсан бол Оросын талын таван хүн энгийн иргэн эсвэл цэрэг байсан эсэх нь тодорхойгүй байна.

Украины Батлан хамгаалахын яамны мэдээлснээр Украины таван энгийн иргэний дөрөв нь Киевийн бүс нутгийн зарим хэсгийг Оросын цэргүүд эзлэн авах үеэр олзлогдсон аж. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Оросын цэргүүд уг газраас ухарсан юм. 

Эх сурвалж: Reuters