Э.Макроны "Хамтдаа” эвсэл Францын парламентын сонгуульд ялжээ

Э.Макроны "Хамтдаа” эвсэл Францын парламентын сонгуульд ялжээ

Өчигдөр /2022.06.19/ болсон Францын парламентын хоёр дахь шатны сонгуульд Ерөнхийлөгч Э.Макроны “Хамтдаа” эвсэл ялсан гэж тус улсын Дотоод хэргийн яам саналын хуудсыг 100 хувь тоолж дууссаны дараа мэдээлжээ. 

Харин зүүний үзэлт Жан-Люк Меланшоны “Шинэ ард түмний экологи, нийгмийн холбоо” (Nupes) 31.6 хувь, Марин Ле Пений “Үндэсний нэгдэл” нам 17.3 хувь, “Бүгд найрамдахчууд” 6.98 хувийн санал авсан гэв. Ингэснээр Францын Ерөнхийлөгч Э.Макроны эвсэл парламентдаа үнэмлэхүй олонхын суудалд авч чадаагүй байна. Тодруулбал, Францын талын мэдээлснээр, “Хамтдаа!” эвсэл парламентад 245 суудал авсан бол “Nupes” 131 суудал авчээ. 

Эх сурвалж: CNN