Украиныг Европын холбоонд элсүүлэх эсэх хэлэлцүүлэг маргааш эхэлнэ

Украиныг Европын холбоонд элсүүлэх эсэх хэлэлцүүлэг маргааш эхэлнэ

Украин, Молдав, Гүрж улсууп Европын холбоонд элсэх хүсэлтээ өгөөд буй. Тэгвэл маргааш буюу зургадугаар сарын 22-ны өдөр болох Евро-Парламентын хуралдаанаар нэр дурдсан гурван улсын өргөдлийг хэлэлцэх аж. Үүний дараа буюу зургадугаар сарын 23-ны өдөр нэр дэвшигч улсуудыг бүртгэн авах эсэхээр санал хураалт явуулах юм байна.  

Эргэн сануулахад, Украин улс өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Европын холбоонд тусгай журмын дагуу элсэх хүсэлтээ гаргасан. Тухайн үед Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Бид үүнийг 30 жил хүлээсэн. Тиймээс өнөөдөр Европын холбоонд эслэх өргөдөлд гарын үсэг зурж байна. Өргөдөл маань Брюссель рүү явсан, хариу хүлээж байна. Цаг нь ирсэн" гэж байв.

Харин Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Лейен "Европын холбоонд хэдхэн сарын дотор нэгдэх боломжгүй, гүн гүнзгий өөрчлөлтийн үйл явц шаардлагатай байдаг" гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

Эх сурвалж: Guardian