Камертоны тоглолтыг наадмын бэлтгэл ажилд саад болж байна хэмээн цуцалсан учир Хүүхдийн паркт зохион байгуулахаар болжээ

Камертоны тоглолтыг наадмын бэлтгэл ажилд саад болж байна хэмээн цуцалсан учир Хүүхдийн паркт зохион байгуулахаар болжээ

"Камертон" хамтлаг энэ сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “The night with us” тоглолтоо зохион байгуулахаар товлоод байсан.

Тэгвэл тус тоглолтыг наадмын бэлтгэл ажилд саад болсон хэмээн цуцалсан байна.

"Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар “Тоглолт болох газрыг цуцалсныг бид эерэг талаас нь харж байгаа. Тоглолтоо Хүүхдийн паркт зохион байгуулахаар болсон. Улс орны шийдвэрийг хүндэлнэ. Наадамчдаа хүндэлнэ. Нэг бодлын давуу тал гэж бодож байна. Учир нь паркийн зохион байгуулалт Төв цэнгэлдэх хүрээлэнгээс харьцангуй дээр. Тоног төхөөрөмжөө шилжүүлж дуусгасан. Би өөрөө зохион байгуулагч биш учир бэлтгэл ажилд хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй байна. Тоглолтыг үзэхийг хүсвэл shoppy.mn сайтаас захиалаарай. Тоглолт ямар ч асуудалгүй болно” гэлээ.