Оны эцэс гэхэд шинээр туршсан тив алгасагч пуужингаа байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгоно гэж В.Путин мэдэгджээ

Оны эцэс гэхэд шинээр туршсан тив алгасагч пуужингаа байлдааны үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгоно гэж В.Путин мэдэгджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “2022 оны эцэс гэхэд шинээр туршсан тив алгасагч баллистик пуужингаа (ICBM) байршуулж, зэвсгийн хүчээ улам бэхжүүлэн шинэчилнэ” гэж мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр /2022.06.21/ цэргийн академийн төгсөгчдөд хандан үг хэлэхдээ энэ талаар дурдаж “Бид болзошгүй цэргийн аюул, эрсдэлийг харгалзан зэвсэгт хүчнээ үргэлжлүүлэн хөгжүүлж, бэхжүүлэх болно.  Оны эцэс гэхэд анхны цогцолборыг бий болгож, байлдааны үүрэг гүйцэтгэхээр төлөвлөж байна" гэжээ. Мөн Украинд тулалдаж буй Оросын цэргүүд "жинхэнэ баатрууд шиг зоригтой, мэргэжлийн ур чадвартай" үйл ажиллагаа явуулж байгааг сайшаасан байна.

Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард цөмийн цэнэгт хошуу тээж, радараас зугтах чадвартай пуужингийн туршилтаа амжилттай хийсэн нь Украины нөхцөл байдал хурцадсан энэ үед барууны орнуудтай цөмийн сөргөлдөөн гарах магадлалыг дахин өсгөсөн юм. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ОХУ-ын олон жилийн турш хөгжүүлж буй пуужин нь маш хүчтэй, хэт тусгалын радартай учраас пуужингийн довтолгооноос хамгаалах ихэнх системийг тойрч гарах чадалтай аж. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь Орос улсын оршин тогтнолд заналхийлсэн тохиолдолд л цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Aljazeera