БНСУ өөрийн бүтээсэн сансрын пуужингаа хөөргөж, тойрог замд оруулжээ

БНСУ өөрийн бүтээсэн сансрын пуужингаа хөөргөж, тойрог замд оруулжээ

Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ өөрийн бүтээсэн "Нури" хэмээх нэртэй сансрын пуужингаа өчигдөр /2022.06.21/ хөөргөж хиймэл дагуулын тойрог замд оруулжээ.  200 тонн жинтэй "Нури" пуужин тус улсын өмнөд эргийн Гохеун тосгон дах "Наро" сансрын төвөөс өчигдөр /2022.06.21/ орон нутгийн цагаар 16:00 цагт хөөрсөн талаар тус улсын албаныхан мэдээлжээ. Тус мэдээлэлд, “Пуужин төлөвлөсний дагуу хөөрсөн бөгөөд инженерүүд хиймэл дагуулууд тойрог замд амжилттай орсон эсэхийг тогтоохын тулд нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна” гэжээ.