ОХУ Украинаас их хэмжээний үр тариа хулгайлсан гэх асуудлыг Турк улс шалгаж байна гэв

ОХУ Украинаас их хэмжээний үр тариа хулгайлсан гэх асуудлыг Турк улс шалгаж байна гэв

ОХУ Украинаас их хэмжээний үр тариа “хулгайлж”, бусад улсад зарж байна гэх мэдэгдлийг Украины талаас хийгээд буй. Тэгвэл үүнийг Турк улс нухацтайгаар шалгаж байна хэмээн мэдэгдлээ.

Анкара хотод Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглу Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасстай хийсэн уулзалтын үеэр уг асуудлын талаар ярилцжээ.

Энэ үеэр Мевлүт Чавушоглу “Орос болон бусад улсын хулгайлсан үр тариаг Туркт авчрахыг зөвшөөрөхгүй, бид энэ мэдэгдлийг нарийн шалгах болно” гэв. Мөн Украинд гацаад буй үр тариаг шийдвэрлэхэд туслахад бэлэн байгааг онцолсон байна.

Эх сурвалж: Aljazeera