Ч.Ариунбаясгалан: Европын орнуудад загвар өмсөж, Монголынхоо нэрийг гаргахыг мөрөөддөг /ВИДЕО/

Ч.Ариунбаясгалан: Европын орнуудад загвар өмсөж, Монголынхоо нэрийг гаргахыг мөрөөддөг /ВИДЕО/

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж нийгэмд үлгэр дуурайлал болж буй залуу үеийн төлөөллүүдийн нэг болох Боловсрол телевизийн “Crush” нэвтрүүлэгт оролцож өхөөрдөм байдлаараа олны хайрыг татаад буй шинэ залуу модель Ч.Ариунбаясгаланг Бид энэ удаагийн “Social ID”  буландаа онцоллоо.

ВИДЕО:

-ӨНДӨР МААНЬ 190 СМ ТЭГСНЭЭ ЖИЖИГХЭН ТОЛГОЙТОЙ БОЛОХООР МУУХАЙ САНАГДДАГ БАЙСАН ХАРИН ОДОО  ЭНЭ НЬ МИНИЙ ДАВУУ ТАЛ БОЛСОН-

-Та юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу? Намайг Чимэддаваагийн Ариунбаясгалан гэдэг. Найзууд маань намайг Зурмаа гэж дууддаг.

-Саяхан Боловсрол телевизийн “Crush” нэвтрүүлэгт орсон байсан. Таны бичлэг сошиалд нэлээд хандалт авлаа. Ялангуяа өсвөр насныхан их сонирхож байна лээ.

-Сандарч байгаа хэсгээр хүмүүс бүр meme хийсэн байсан. Тэр тухайд гэвэл яг нэвтрүүлэгт орох үед гурван талд камер тэгээд танихгүй хүнтэй ярилцаад, хажууд минут яваад нэлээд их сандарсан. Тухайн үед ярьсан зүйлээ санахгүй байсан юм. Дараа нь нэвтрүүлгээ үзээд яриагаа сонсоод л ярьсан зүйлээсээ ичсэн. Би сандрахаараа нэг бол дуугүй болоод нэг бол буруу зөрүү юм яриад байдаг юм. Гэхдээ хүмүүс эергээр хүлээж авч байгаа нь л сайхан санагдаж байна.

-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ? Одоо эрхэлж буй ажлынхаа талаар яриач?

-Би угна дунд сургуульд байхдаа нийгмийн ажилтан болохыг хүсдэг байсан. Гэхдээ одоогийн байдлаар сайн Загвар өмсөгч болоход голчлон анхаарч байгаа. жижиг том брэндүүдийн загваруудыг өмсөж өөрийгөө сориод л явж байна даа. Сая 12 дугаар аниа төгссөн. Цаашдаа жүжигчин болох хүсэлтэй, моделийн ажилтайгаа хослуулахыг зорьж байгаа.

-БИЛГҮҮН АХ МИНИЙ АЛХАХЫГ ХАРААД “ЧИ ЯМАР ӨРӨӨ МЕТРЛЭЖ БАЙГАА ЮУ” ГЭХЭД НЬ МИНИЙ ШАР ХӨДӨЛЖ, СУРГАЛТАД СУУЖ ЭХЭЛСЭН-

-Загвар өмсөөд хэр удав?

-Гурван жил болж байгаа. 2019 оноос эхэлсэн Models.mn-ний анхны төгсөгч болж байсан. Өнөөдрийг хүртэл тэр газар сурсан мэдсэнээрээ л энэ ажлаа хийж яваа.

-Анх яаж загвар өмсөгч болох гараагаа яаж эхэлж байв. Гэрийнхэн нь дэмждэг үү?

-Аав ээж маань бол намайг маш их дэмждэг. Анх загвар өмсөгч болно гэж боддоггүй байсан юм. Мөрөөддөг ч үгүй, мэдэх ч үгүй явж байсан. Надаас бол хол зүйл байдаг байх гэж боддог. Тэгээд нэг өдөр “Models.mn”-ний сонгон шалгаруулалт манай сургууль ирсэн юм. Найз маань миний нэрийг бүртгүүлчихсэн алхаад үз гээд би алхсан. Угаасаа өөрийнхөө алхаагаар л алхана шүү дээ. Том том алхаад л нэг л атаман хүн шиг харагдсан юм шиг байна лээ. Тэгсэн шалгаруулалт явуулж байсан модель О.Билгүүн ах намайг харж инээж байснаа “Чи ямар өрөө метрлэж байгаа юу” гэсэн. Тэр үед л миний шар хөдлөөд зунаас нь агентлагт сургалтад явж эхэлсэн дээ.

-ХАМААТНУУД АРИУНБАЯСГАЛАН ТЕЛЕВИЗЭЭР ГАРЧ БАЙНА ГЭЭД ЗУРАГ АВЧ ААВ ЭЭЖ ЯВУУЛАХ, УРАМ ХАЙРЛАХ МЭДРЭМЖ ХАМГИЙН ГОЁ-

-Цаашдын зорилго, мөрөөдөл нь юу вэ?

- Ер нь бол миний хамгийн том зорилго маань европын орнуудад загвар өмсөх. Том тайзан дээр олон улсын хүмүүсийн өмнө Монгол модель гэж алхахыг мөрөөддөг. Судлаад үзэхэд Европт Ази төрхтэй загвар өмсөгч ховор байдаг юм байна лээ. Шалгуур нь ч өндөр. Тэгэхээр хэрвээ тэнцээд сайн хичээх юм бол Улс орныхоо нэрийг гаргах магадлал өндөр гэж бодож байгаа.

-Загвар өмсөөд гурван жил болсон гэсэн шүү дээ. Энэ мэргэжлийн юунд чамд таалагддаг бас юун таагүй санагддаг вэ?

-Сайхан зүйл нь хамаагүй олон байдаг. Жишээ нь Хамаатны хүмүүс “Хөөе энэ сувгаар нөгөө Ариунбаясгалан чинь гарч байна” гээд зураг авч аав ээж рүү явуулдаг аймар хөөрхөн. Тэгээд  “CU” орохдоо ч юм уу гадуур явж байгаад миний бичлэг явж байвал манай найзууд зураг дарж явуулаад л урмын үг хэлдэг тэр маш гоё санагддаг. Харин таагүй зүйлийн хувьд бол би ажил бол ажил найз бол найз гэхчлэн албаны юманд дуртай найзууд яриад энд ирээд нэг юм өмсөөдөх гэсэн ч тэр саналаа албан ёсоор мэйлээр явуулаад санал тавих хэрэгтэй миний мэргэжлийн ажил шүү дээ. Утасны цаанаас интаграммар “Hi, моделийн ажил байна” гэж бичдэг брэндүүд байдаг. Хариу бичээд зураг авалтад нь ормоор байдаг. Том брэндийн ажил надад хэрэгтэй. Гэхдээ тэр маркетингийн менежер нь ч байдаг юм уу. Тэр хүн нь санал тавихдаа аягүй буруу буюу соёлгүй хандлагатай байгаа юм.  

-Яг үеийнхээ хүүхдүүдэд хандаж өөрийн өнцөг болон өдийг хүртэл ажилласан туршлагаараа зөвлөгөө өгөөч?

-Тэгэлгүй яах вэ. Би төдийлөн сайн амьдрал мэддэг ухаантан биш тиймээс өөрийнхөө л туршлагаар ярьж байгаа шүү. Би зогсох юм бол 190 см тэгснээ жижигхэн царайтай болохоор тэнэг санагддаг байсан. Одоо тэгсэн энэ нь давуу тал маань болж магадгүй гэдэгт итгэж байгаа. Би сагсны секцэд явж байсан. Шатарын дугуйланд явж байсан. Мэтгэлцээнээр хичээллэдэг, cosplay хүртэл хийх гэж үзэж байсан.  Тэгээд баахан зүйл оролдсоны эцэст за Зурмаа чи энэ дээр чадах юм байна шүү гэсэн зүйлээ барьж авсан юм. Тийм болохоор өөрийнхөө хийж үзмээр байгаа зүйлсээ зүгээр л хийгээд үз. Битгий ай гэж л хэлмээр байна.