Орос Беларусьд цөмийн зэвсгийн хүчин чадалтай пуужин нийлүүлнэ гэж В.Путин мэдэгджээ

Орос Беларусьд цөмийн зэвсгийн хүчин чадалтай пуужин нийлүүлнэ гэж В.Путин мэдэгджээ

Орос ойрын саруудад цөмийн хүчин чадалтай “Искандер-М” пуужингийн системүүдийг холбоотон Беларусь руу шилжүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин бямба гараг /2022.06.25/-т мэдэгджээ. Тодруулбал, В.Путин Санкт-Петербургт болсон уулзалтын үеэр Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкод пуужингийн системүүд нь "ердийн болон цөмийн хувилбарт баллистик болон далавчит пуужинг хоёуланг нь ашиглах боломжтой" гэж хэлсэн талаар Кремлээс мэдээлжээ.

Эх сурвалж: CNN