РОЙТЕРС: Рио Тинто компани Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд туслахаа мэдэгдлээ

РОЙТЕРС: Рио Тинто компани Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд туслахаа мэдэгдлээ

Рио Тинто компани манай улсын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудлыг шийдвэрлэх гэрээнд гарын үсэг зурсан талаарх нийтлэл "Ройтерс" агентлагт гарчээ. Уг нийтлэлд:

Оюу толгойн зэсийн томоохон уурхай оршдог Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудлыг шийдвэрлэх гэрээнд Рио Тинто компани гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд Рио Тинто Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх төсөл боловсруулж, хэрэгжүүлэх хамтарсан баг байгуулахаар болжээ. Мөн тус баг 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх аж.

Өнгөрсөн зуунд дэлхийн дундаж температур Цельсийн 0.86 хэмээр (33.548 Фаренгейт) дулаарсан бол сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол Улсын дундаж температур 2.25 хэмээр нэмэгдсэн байна.

Үүнийг дагаад Монголын бүс нутагт ой хээрийн түймэр, ган гачиг зэрэг байгалийн болон уур амьсгалын гамшигт үзэгдлүүд нэмэгдэж байгаа тул Англи-Америкийн компани зүүн Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулах амлалтаа биелүүлэхээр болов.

Оюутолгой бол газар хөдлөлт, байгалийн гамшигт өртөмтгий Хятад, Оросын хооронд орших далайд гарцгүй Монгол Улсын Өмнөговь аймагт орших зэс, алтны томоохон ордуудын нэг юм. Тус уурхайн 66 хувийг “Turquoise Hill Resources” (TRQ.TO), үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. “Рио Тинто” нь “Туркойз Хилл Ресурс”-ийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд Оюутолгойн 66 хувийг худалдан авах саналыг тус компанид тавиад буй.

Эх сурвалж: Reuters