“Их Долоо”-ийн дөрвөн гишүүн орон Оросоос алт худалдан авахыг хориглолоо

“Их Долоо”-ийн дөрвөн гишүүн орон Оросоос алт худалдан авахыг хориглолоо

“Их Долоо” бүлгийн дөрвөн гишүүн орны удирдагч Оросоос алт худалдан авахыг хориглолоо. 

Их Британийн засгийн газрын мэдээлснээр АНУ, Япон, Канад болон тус улс Оросын алтны импортод хориг тавих шийдвэрт санал нэгдсэн байна. Их гүрний удирдагчид дайныг санхүүжүүлж буй хөрөнгийн эх үүсвэр, урсгалыг хаах зорилготой гэж тайлбарлажээ. Өнгөрсөн онд Оросын алтны экспорт 15.5 тэрбум ам.долларт хүрсэн юм.

Их-7 бүлгийн удирдагчдын уулзалт ням гарагт Германд эхэлсэн. Энэ удаагийн уулзалтаар ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах төлөвтэй байна хэмээн шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Aljazeera