Украины нийслэл Киев хотын орон сууцны хороололд Оросын тал цохилт өгчээ

Украины нийслэл Киев хотын орон сууцны хороололд Оросын тал цохилт өгчээ

Украины нийслэл Киев хот өчигдөр /2022.06.26/ Оросын пуужингийн цохилтод өртжээ. Энэ нь "Их 7"-ийн удирдагчдын жил бүр зохион байгуулдаг дээд хэмжээний уулзалтын эхний өдөртэй давхацсан байна. Киев дахь орон сууцны хороололд пуужингийн цохилтын улмаас нэг хүн нас барж, дор хаяж зургаан хүн шархадсан. Харин цэцэрлэгийн барилга пуужингийн довтолгоонд өртсөн. Азаар хэн ч бэртэж гэмтээгүй. Киевт цохилт өгөхийн тулд стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг ашиглаж, дөрвөөс зургаан пуужин харвасан” гэж Украины тал мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN