В.Зеленский Беларусийн иргэдэд хандан үг хэлэхдээ “та бүхэн Оросын боол биш” гэжээ

В.Зеленский Беларусийн иргэдэд хандан үг хэлэхдээ “та бүхэн Оросын боол биш” гэжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зелеснкий Ням гараг/2022.06.26/-т Беларусийн иргэдэд хандан үг хэлжээ.

Тэрбээр “Би өнөөдөр Беларусийн ард иргэдэд хандан онцгойлон үг хэлмээр байна. Та бүхэн дайнд татагдан орж байна. Оросууд таны өмнөөс бүх зүйлийг шийдэж байна. Таны амьдрал тэдний хувьд хэн ч биш. Та бүхэн Оросын боол эсвэл их бууны цэнэглэгч биш. Та бүхэн үхэх ёсгүй. Оросын удирдагчид бүх Беларусчуудыг дайнд татан оруулахыг хүсэж байна. Тэд Украин болон Беларусчуудын хооронд үзэн ядалт үүсгэхийг хүсэж байна” гэжээ.

Мөн тэрбээр зөвхөн Бямба гарагт гэхэд Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт 62 пуужин харвасан талаар онцолж, “танай улсад үйлдвэрлэсэн пуужин орон сууцны барилгуудыг онож буй нь дайны гэмт хэрэг юм. Эцэст нь шүүлт та бүхнийг хүлээх болно. Одоо бүх зүйл Беларусийн жирийн ард иргэдээс шалтаална” гэв.

Түүний мэдэгдлээс өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ойрын саруудад цөмийн хүчин чадалтай “Искандер-М” пуужингийн системүүдийг холбоотон Беларусьт шилжүүлнэ гэж мэдэгдээд байв.

Эх сурвалж: CNN