Хойд Солонгос АНУ-ыг “Ази тивд НАТО байгуулахаар оролдож байна” гэж буруутгав

Хойд Солонгос АНУ-ыг “Ази тивд НАТО байгуулахаар оролдож байна” гэж буруутгав

Хойд Солонгос улс “АНУ-ыг Ази тивд НАТО шиг цэргийн эвсэл байгуулахыг оролдож байна” хэмээн буруутгаж, “манай улсын засгийн газрыг түлхэн унагах гэсэн тэдний гуйвшгүй зорилго илүү хүчирхэг хамгаалалт бий болгоход хүргэлээ” гэж мэдэгджээ.

Тодруулбал, тус улсын Гадаад хэргийн хэргийн яам өөрийн албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн мэдэгдэлд энэ талаар дурдсан бөгөөд мэдэгдэлд “АНУ Япон, Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийж, Ази хэлбэрийн НАТО-г байгуулах оролдлого хийж байна” гэжээ.

АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ татгалзахыг шаардаж, ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр уулзаж, асуудлыг хэлэлцэхийг санал болгож буй. Харин Хойд Солонгосын талаас тэдний саналыг няцааж “АНУ “дипломат оролцоо”, “урьдчилсан нөхцөлгүйгээр хийх яриа хэлцэл” хийх нэрийдлээр манай тогтолцоог хүчээр түлхэн унагахын оролдож байна. Энэ удаагийн цэргийн сургуулилт бол үүний тод жишээ” гэжээ.

Эх сурвалж: Reuters