БИДНИЙ ТУХАЙ: "Монголын говьд Ангарагийн бааз байгуулах ажил ирэх жил эхэлнэ" гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Монголын говьд Ангарагийн бааз байгуулах ажил ирэх жил эхэлнэ" гэжээ

“Ирэх жил Монголд Ангарагийн бааз байгуулж эхэлнэ” хэмээх гарчигтай нийтлэл Оросын “Baikal-daily” хэвлэлд гарчээ. Нийтлэлд:

“Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ангараг гарагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Роберт Зубриныг зургаадугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Роберт Зубрин нь “Ангараг V” төслийн хүрээнд тус улсад айлчилсан юм. Төслийн хүрээнд олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулна. Монголын говийн нөхцөл нь Ангараг гарагийн гадаргатай төстэй тул сансрын нисгэгч бэлтгэх таатай бааз болох аж. Төслийн төлөөлөгчид Ангарагтай төстэй орчин зөвхөн Монголын говь нутагт байдгийг онцолж, Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцолжээ. Мөн ирэх онд Монголд Ангараг гарагийн судалгааны бааз байгуулах томоохон ажлыг эхлүүлэхээр шийдсэнээ мэдэгдэв” гэжээ.

Эх сурвалж: Baikal-daily