Цай Вэньруй: Улаанбаатарт хэрэгжүүлэх 1008 айлын орон сууц бол иргэдийн амьдрах орчныг сайжруулах чухал алхам

Цай Вэньруй: Улаанбаатарт хэрэгжүүлэх 1008 айлын орон сууц бол иргэдийн амьдрах орчныг сайжруулах чухал алхам

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчмын 4.2 га талбайд “1,008” айлын орон сууцыг барьж байгуулах барилгын ажил ням гарагт эхэлсэн билээ.

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84,833 м.кв талбайтай, 7,519 м.кв ил болон газар доорх нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2,420 м.кв явган хүний талбай, 1,262 м.кв хүүхдийн тоглоомын талбай, 7,270 м.кв ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 м.кв хоёр өрөө бүхий зургаан айлтай нийт 1,008 айлын цогцолбор хороолол болж босох юм.

Энэ талаар БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй твиттер хуудастаа “Хятадын ЗГ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл/1008 айлын орон сууц/-ийн гарааны чухал алхам хийгдлээ. Жирийн иргэдийн амьдрах орчныг сайжруулна” гэжээ.