Украины арми Хар тэнгис дахь Оросын газрын тосны байгууламжид пуужингийн цохилт өгчээ

Украины арми Хар тэнгис дахь Оросын газрын тосны байгууламжид пуужингийн цохилт өгчээ

Украины арми Хар тэнгис дахь Оросын Газрын тосны өрөмдлөгийн тавцанд “Harpoon” пуужингаар цохилт өгчээ.

Тус газрын тосны тавцан нь Оросын газрын тос, байгалийн хийн "Черноморнефтегаз"-ын мэдэлд байдаг. 2014 онд Оросын дэмжлэгтэйгээр Украины байгалийн хийн үндэсний оператор Нафтогазаас тус газрыг хураан авсан юм. Одоон Черноморнефтегаз нь АНУ болон Европын холбооны хоригт ороод буй.

Крымийн онцгой байдлын албаныхан “Украины зэвсэгт хүчнийхэн буудаж байна. Хүний амь эрсдээгүй” гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Энэ нь Украины хоёр дахь удаагийн дайралт юм. Тодруулбал, өнгөрсөн долоон хоногт тус бүсэд Украины талаас цохилт өгсөн байна. Крымын албаныхны мэдээлснээр цохилтын улмаас гурван хүн шархдаж, долоон хүн сураггүй алга болсон аж. Украины зэвсэгт хүчин хохирлын талаар мэдээлээгүй байна.

Эх сурвалж: Reuters