Таван настай хүүгээ автомашинд гурван цаг орхисны улмаас нас баржээ

Таван настай хүүгээ автомашинд гурван цаг орхисны улмаас нас баржээ

АНУ-ын Хьюстон дахь нэгэн гэр бүл найман настай охиныхоо төрсөн өдрийн үдэшлэгийг бэлтгэх хооронд таван настай хүүгээ автомашиндаа олон цаг орхисны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус улсын хууль сахиулах байгууллагаас охиныхоо төрсөн өдрийн үдэшлэгийг бэлтгэхээр гэр лүүгээ яаран орсон нэгэн ээж гурван цагийн дараа хүүгээ автомашиндаа үлдээснээ санаж ирэхэд нас барсныг мэджээ. Ойрын өдрүүдэд Хьюстон хотын агаарын температур дээд цэгтээ хүрч байгаа бөгөөд бага насны болон тэжээвэр амьтадтай иргэдэд маш том анхааруулаг болсон үйл явдал гэдгийг онцолж байв. Одоогоор тус хүүхдийн ээжийг буруутгах эсэх нь тодорхойгүй гэсэн байна.

Эх сурвалж: CNN