ШУУРХАЙ: Монгол залуу Японд хоёр эмэгтэйн араас тэвэрч, хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

ШУУРХАЙ: Монгол залуу Японд хоёр эмэгтэйн араас тэвэрч, хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Японы Сайтама мужийн Соока хотын Цагдаагийн газраас хүчирхийллийн хэргээр Монголын иргэн, 30 настай залууг баривчилсан тухай мэдээллээ.

Дээрх цагдаагийн газрын мэдээлж буйгаар “Монгол Улсын 30 настай иргэн гуравдугаар сарын 20 /2022.06.20/-ны өдрийн 20:15 цагийн орчим Соока хотын гудамжинд алхаж байсан 20 гаруй насны хоёр эмэгтэйн араас тэвэрч, биед нь хүрэх зэрэг хүчирхийллийн хэрэг үйлдсэн. Хохирогчид эсэргүүцэх үед хэргийн газраас зугтаж, зайлсан бөгөөд гудамжны камерын бичлэгээр хэн гэдгийг нь тогтоож баривчилсан” гэжээ. Мөн тэрээр баривчлагдсаныхаа дараа "хэргээ хүлээж, танил хүн гэж бодоод биед нь хүрсэн. Биш байхаар нь сандраад зугтсан” гэж мэдүүлсэн гэсэн байна.