Оросын арми энгийн иргэд үйлчлүүлж байсан худалдааны төв рүү пуужин харваж, 16 хүн амиа алджээ

Оросын арми энгийн иргэд үйлчлүүлж байсан худалдааны төв рүү пуужин харваж, 16 хүн амиа алджээ

Оросын арми өнгөрсөн шөнө Украины төв хэсэгт орших Кременчук хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд пуужин харвасны улмаас 18 гаруй хүн амиа алдаж, 60 орчим хүн шархадсан талаар барууны томоохон хэвлэлүүд мэдээллээ.

Мөн одоо сураггүй алга болсон 36 хүнийг эрэн сурвалжилж байна. Украины зэвсэгт хүчнийхэн тус худалдааны төвийг Оросын баруун хэсэгт орших Курск мужаас “Ту-22М3” алсын тусгалын бөмбөгдөгч онгоцны пуужингаар харвасан гэж мэдэгдсэн байна.

Одоо тус газарт сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллаа үргэлжилсээр байна. Аврагчид цаашид амиа алдагдсын тоо нэмэгдэх хандлагатай байна гэжээ.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский тус халдлагыг буруутгаж, “Европын түүхэн дэх хамгийн аймшигтай террорист халдлалын нэг бөгөөд санаанд багтамгүй олон тооны хүн хохирсон. Пуужин харвах үеэр тус худалдааны төвд 1000 гаруй иргэн байсан” гэжээ.

Укранины хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр Нью-Йорк хотод яаралтай хуралдаж, халдлагын талаар хэлэлцэхээр болсон байна. Оросын тал өмнө нь иргэний дэд бүтцэд халдсан гэдгээ удаа дараа үгүйсгэсээр ирсэн. Тэгвэл НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский өөрийн твиттер хуудастаа энэ удаагийн дайралтыг “Олон тооны зөрчилтэй байсан бөгөөд Украины өдөөн хатгалга нөлөөлсөн” гэжээ.

Эх сурвалж: Cbs




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө