С.Лавров: ОХУ энгийн иргэд үйлчлүүлж байсан худалдааны төв бус зэвсгийн агуулахыг л бөмбөгдсөн /ВИДЕО/

С.Лавров: ОХУ энгийн иргэд үйлчлүүлж байсан худалдааны төв бус зэвсгийн агуулахыг л бөмбөгдсөн /ВИДЕО/

Оросын арми Ням гараг/2022.06.27/-ийн шөнө Украины төв хэсэгт орших Кременчук хотын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төвд пуужин харвасны улмаас 18 гаруй хүн амиа алдаж, 60 орчим хүн шархадсан.

Уг халдлагыг барууны орнууд “дайны гэмт хэрэг” хэмээн ихээхэн буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нью-Йорк хотод яаралтай хуралдаан зарласан юм.

Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Каспийн орнуудын сайд нартай уулзах үеэрээ “Бид зэвсгийн агуулах л бөмбөгдсөн. Гэвч тэнд байсан байлдааны зэвсэг нь дэлбэрэхдээ хажуудаа байсан хоосон,ажилладаггүй худалдааны төвийг шатаасан” гэж мэдэгджээ. Оросын тал өмнө нь иргэний дэд бүтцэд халдсан гэдгээ удаа дараа үгүйсгэсээр ирсэн. Тэгвэл НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский өөрийн твиттер хуудастаа энэ удаагийн дайралтыг “Олон тооны зөрчилтэй байсан бөгөөд Украины өдөөн хатгалга нөлөөлсөн” гэжээ.

ВИДЕО: