Болгар улсын эрх баригчид ОХУ-ын 70 дипломат ажилтныг эх орноосоо гаргахаар болов

Болгар улсын эрх баригчид ОХУ-ын 70 дипломат ажилтныг эх орноосоо гаргахаар болов

Болгар улсын эрх баригчид ОХУ-ын  дипломат ажилтнуудын тоог 70-аар багасгаж, элчин сайдын яаманд 23 дипломат, 25 туслах ажилтантай байх шаардлагыг хүргүүлсэн талаар ТАСС агентлаг мэдээлэв.

Болгарын Ерөнхий сайд Кирил Петков парламентад хийсэн мэдэгдэлдээ “Бид Оросын элчин сайдын яамны төлөөлөгчдийг тусгай албаныхан болохыг тогтоосон. Элчин сайдын яамны ажилчдыг Москва буцаах онгоц бэлтгэсэн байгаа. Бидний энэ шийдвэр Оросын ард түмний эсрэг түрэмгийлэл болохгүй” гэжээ.

Дипломатчдыг хөөхөд ОХУ ямар хариу арга хэмжээ авах вэ гэж асуухад тэрбээр хариулаагүй бөгөөд “улс орнуудын дипломат харилцаа ноцтой хүндрэлтэй байдалд орсон” гэжээ.

Харин Болгарын энэ үйлдлийн эсрэг ОХУ хариу арга хэмжээ авна гэж тус улсын Гадаад хэргийн яамны эх сурвалж ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Эх сурвалж: TACC