ВИДЕО: "БНСУ-ын Жэжүд ирсэн өдрөө нэг Монгол иргэн зугтаах гэж оролдсон" гэж аяллын компаниас мэдэгджээ

ВИДЕО: "БНСУ-ын Жэжүд ирсэн өдрөө нэг Монгол иргэн зугтаах гэж оролдсон" гэж аяллын компаниас мэдэгджээ

Энэ сарын 01-ний /2022.06.01/ өдрөөс эхлэн БНСУ-ын Засгийн газар Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрх олгохоор болсон билээ.

Иймд энэ сарын /2022.06.22/-ны өдөр тус визгүй зорчих эрхийн дагуу дөрвөн шөнө, таван өдрийн эмчилгээ, аялал жуулчлалын журмаар БНСУ-ын Жэжү арал руу явсан 126 Монгол иргэний 21 нь ор сураггүй алга болсон талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд онцолж эхлээд байна. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тодруулбал, одоогоор 101 иргэн Монгол руу буцсан бол хоёр иргэн коронавирусын халдвар авч Жэжүд тусгаарлагдсан байна. Харин сураггүй холбоо тасарсан 21 иргэнийг Жэжүгийн цагдаагийн газраас эрэн хайж байгаа ажээ.

-ОЧСОН ӨДРИЙНХӨӨ МАРГААШ НЭГ МОНГОЛ ИРГЭН ЗУГТАХ ГЭЖ ОРОЛДСОН-

Энэ талаар БНСУ-ын "MBC" олон нийтийн телевизэд тус Монгол иргэдийн жуулчилж явсан аяллын компани мэдээлэл өгсөн байна. Тус мэдээлэлд, “126 Монгол иргэн энэ сарын 22-ны өдөр Жэжүд ирсэн бөгөөд бүгд эрүүл мэндийн үзлэгт ороод 23-ны өдөр нэг Монгол иргэн Жэжүгээс БНСУ-ын Мокпо хот руу явах гэж байгаад бичиг баримтын зөрчлөөс үүдэн баригдсан. Монголын иргэд энэ сарын 26-ны өдрийн нислэгээр буцах төлөвлөгөөтэй байсан ч өглөө зочид буудлын өрөө рүү нь ороход 21 иргэн бүх ачаа, тээштэйгээ цуг алга болсон байсан.

Нисэх буудал руу явах автобусны цаг болсон байсан тул үлдсэн хүмүүсээ аваад нисэх буудал руу яаралтай явсан. Онгоцны буудал дээр ирэхийг нь хүлээсэн ч ирээгүй” гэжээ.

Одоогоор сураггүй алга болсон иргэдийг хууль бусаар оршин сууж байгаа гэх дүгнэлт гаргах эрт байгаа боловч төлөвлөсөн хугацаандаа буцаагүй, холбоо барихгүй тасарч зугтсан нь БНСУ-д ажил хийж, мөнгө олох зорилгоор анхнаасаа төлөвлөгөөтэй ирсэн хэмээн хардаж байгаа талаараа MBC телевиз онцолжээ. Тус иргэд бүгд эмчилгээ, аялал жуулчлалын зорилгоор ирсэн бөгөөд нэг хүн 5 сая воны барьцаа хадгалуулж, 1 сая 500 мянган воны зардал гаргасан гэжээ.

ЭХ СУРВАЛЖ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

ВИДЕО: