Турк улс Швед, Финландыг НАТО-д элсэхийг дэмжлээ

Турк улс Швед, Финландыг НАТО-д элсэхийг дэмжлээ

Испанийн нийслэл Мадрид хотноо НАТО-ийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Турк улсын эрх баригчид Финлянд, Швед улсуудыг НАТО-д элсэх саналыг дэмжиж буйгаа мэдэгдлээ.

Өнгөрсөн тавдугаар сард Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх албан ёсны хүсэлт гаргасан. Гэвч Турк улс Финланд, Шведийг элсүүлэхийг дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Тус хоёр улс өмнө нь Курдын зэвсэгт бүлэглэлийг дэмжсэн, Сирид цэргийн ажиллагаа явуулсных нь төлөө 2019 онд Турк улсад зэвсэг нийлүүлэхийг хориглож байсан зэрэг шалтгааны улмаас Анкарагийн эрх баригчдыг гишүүнчлэлд нь хориг тавиад байв. Харин энэ удаа гурван улс "Туркийн санаа зовоосон асуудал, тэр дундаа зэвсгийн экспорт, терроризмын эсрэг тэмцэлд анхаарал хандуулсан" санамж бичигт гарын үсэг зурснаар ойлголцож чадлаа хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС