Монголоос гадна Тайландын дөрвөн иргэнийг баривчилж БНСУ-аас гаргасан гэв

Монголоос гадна Тайландын дөрвөн иргэнийг баривчилж БНСУ-аас гаргасан гэв

Өчигдөр /2022.06.28/ БНСУ-ын томоохон хэвлэл мэдээллийн сувгуудаар эмчилгээ аялал жуулчалаар Чежүд очсон 21 Монгол иргэн ор сураггүй алга болж, хууль бусаар оршин суухаар үлдсэн байж болзошгүй мэдээллийг онцлоод байсан. Тэгвэл БНСУ-ын Чежүгийн Цагаачлалын албанаас энэ зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүсэд визгүй зорчиж болох эрхийн дагуу зургадугаар сарын 03-ны өдөр /2022.06.03/ Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд олон улсын нислэг сэргээсний дараа анх удаа очсон Тайландын хэсэг бүлэг жуулчдаас дөрвөн иргэнийг цагаачлалын хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилж, зургадугаар сарын 06-ны өдөр тус улсаасаа албадан гаргасан байна.

ЭХ СУРВАЛЖЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ