НАТО-ийн холбоотнууд Украинд шаардлагатай байгаа зэвсгийг нийлүүлнэ гэв

НАТО-ийн холбоотнууд Украинд шаардлагатай байгаа зэвсгийг нийлүүлнэ гэв

Испанийн нийслэл Мадрид хотноо НАТО-ийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын үеэр Германы канцлер Олаф Шольц НАТО-ийн холбоотнууд Украинд шаардлагатай хугацаанд зэвсэг нийлүүлнэ гэж мэдэгджээ.

Тэрбээр “Энд цугларсан бусад улс орон ч гэсэн Украинд санхүүгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна нэн шаардлагатай зэвсгийг хангах замаар өөрийгөө хамгаалахад нь хувь нэмрээ оруулж байгаа нь сайн хэрэг” гэв. Өмнө Украины Ерөнхийлөгч В.Зеленский барууны орнуудыг Украинд өндөр хүчин чадалтай зэвсэг нийлүүлэхийг уриалж байсан билээ.

Эх сурвалж: Aljazeera