В.Путин “НАТО Финланд, Шведэд цэргээ байрлуулбал ОХУ ижилхэн аюул, заналхийлэл учруулах болно” гэж анхааруулав

В.Путин “НАТО Финланд, Шведэд цэргээ байрлуулбал ОХУ ижилхэн аюул, заналхийлэл учруулах болно” гэж анхааруулав

Испанийн нийслэл Мадрид хотноо өчигдөр/2022.06.29/НАТО-ийн дээд хэмжээний уулзалт эхэлсэн. Уулзалтын үеэр Финлянд, Швед улсуудыг НАТО-д элсэх саналыг хэлэлцсэн нь олон улсын анхаарлыг татаад буй.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркменистаны нийслэл Ашхабад болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Хэрэв НАТО Финлянд, Шведэд цэргийн дэд бүтцээ байрлуулбал ОХУ хариу арга хэмжээ авна” гэж анхааруулжээ.

Тэрбээр “Бид Швед, Финляндтай Украин шиг асуудалгүй. Бидний дунд газар нутгийн асуудал байхгүй. Тус улсууд хүсвэл НАТО-д нэгдэж болно. Энэ бол тэдний өөрсдөөс нь хамаарах зүйл. Гэвч барууныхан тус хоёр улсад цэргийн дэд бүтцээ байрлуулбал бид хариу арга хэмжээ үзүүлж, аюул заналхийлсэн газар нутгуудад ижил тэгш, заналхийлэл үзүүлэх болно” гэжээ.

ОХУ-ын эрх баригчид Финлянд, Шведийг НАТО-д элсэхгүй байхыг удаа дараа анхааруулж, хэрэв ийм алхам хийвэл “цэрэг, улс төрийн ноцтой үр дагавар” гарах болно. Ийм нөхцөл байдал үүсвэл ОХУ цөмийн зэвсэг байрлуулах замаар цэргийн тэнцвэрт байдлаа сэргээнэ” гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Эх сурвалж: Guardian




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө